0
2006 онд Малайз улсад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа онц хэрцгийгээр бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг үнэн зөвөөр шалгуулж, хэрэгтнүүдийг зохих ёсоор шийтгүүлэхийн тулд талийгаачийн аав С.Шаарийбуу тэмцсээр яваа юм.
С.Шаарийбуугийн тэмцэл үр дүнд хүрч, Ш.Алтантуяагийн амийг хохироосон хэрэгтнүүдийг яллаж чадсан. Гэхдээ аллагын захиалга өгсөн гол хэрэгтнийг нь шийтгээгүй гэж үзэж байгаа юм.
Шүүхээс хэргийг шийдэхдээ Малайзын Засгийн газар Ш.Алтантуяагийн ар гэрт 5 сая малайз рингит буюу 5.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох ёстой гэсэн шийдвэрийг гаргасан.
Гэтэл Малайзын Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсан байна.
Энэ талаар С.Шаарийбуу цахим хуудастаа "Малайзын төр надтай давж заалдсан хуралд явна. Монголчууд түүхэндээ хэзээ ч сөгдөөгүй" хэмээн бичжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.