dobu.mndobu

Ж.Оджаргал: Хандив өгсөн гишүүдээсээ юм гуйж үзээгүй, гуйх ч үгүй

Ж.Оджаргал: Хандив өгсөн гишүүдээсээ юм гуйж үзээгүй, гуйх ч үгүй

"MCS" групп болон түүний охин компаниуд сонгууль бүрээр нэр дэвшигчдэд их хэмжээний хандив өгдөг асуудал яригддаг билээ.

Тухайлбал, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан нэр бүхий гишүүдэд “Энержи ресурс” ХХК нь 360 сая төгрөгийн хандив өгсөн. Харин тус компанийн охин компаниуд болох “Тавантолгой нисэх буудал” 300 сая, “Ухаа худаг ус хангамж” 260 сая, “Юнайтед пауэр”, “Тавантолгой цахилгаан станц, ус хангамж” ХХК 270 сая төгрөг тус тус хандивласан юм. 

Энэ талаар "MCS" группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэвлэлд ярьжээ. 

Тэрбээр "Хуульд хэн нэгэн хүн УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд аж ахуй нэгж тодорхой хэмжээний мөнгө өгнө гээд заачихсан байгаа. Тэрний дагуу бид хуулийн хүрээнд хандив өгч байгаа. Нэг аж ахуй нэгж 30 сая төгрөг, гурван аж ахуй нэгж 90 сая төгрөг өгч болно. Группийн гурван компани нийлээд нэг нэр дэвшигчид 90 сая төгрөг өгч болно. Үүний хүрээнд л бид ил тод өгч байгаа. Хэрэв улс төрд нөлөөлөх зорилготой байсан бол ил өгөхгүй байх. 

Хандив өгөхдөө намыг нь үл харгалзаж, аль болох хулгай хийхгүй, ард түмнийхээ төлөө зөв зүйтэй юм хийх, бизнесийн эрх зүйн зөв орчин бүрдүүлэх, нийгмийнхээ төлөө сайн ажиллах хүнд өгч байсан. Хандив өгөх нь буруу гэж байгаа бол хуулиа өөрчлөөд хориглочих хэрэгтэй. Тэгвэл бидэнд бүр амар болно.

Бид хандив өгсөн гишүүдийнхээ хэнээс ч юм гуйж үзээгүй. Гуйх ч үгүй. Уулзаж, холбоотой ч байдаггүй. Тэр шиг худлаа юм байхгүй. Эрүүл улс төрчид ахиухан байгаасай гэж хандив өгч байгаа"  хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.