dobu.mndobu

Дарханы төмөрлөгийн үйлдвэр III улиралд 23.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа

0

НийтлэлчАдмин

Огноо2023-11-08

Дарханы төмөрлөгийн үйлдвэр III улиралд 23.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа
Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг төрийн өмчит хуулийн этгээд юм. Концесс эзэмшигчдээс төр өмчөө эргүүлэн авснаас хойшхи хугацаанд буюу 2022 оны дөрөвдүгээр сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 47 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 43 мянган тонныг борлуулаад байна.
Уул уурхайн үйлдвэрлэлээрээ хоёр сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, 584,5 мянган тонныг экспортлон уул уурхай, гангийн үйлдвэрлэлээсээ нийт 226,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн 2023 оны эхний 9 сарын байдлаар 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Мөн энэ оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахаар төмрийн баяжмалын биржийн арилжаагаа 9-р сарын 15-наас эхлүүлж өнөөдрийн байдлаар 15 удаагийн биржийн арилжаа зохион байгуулаад байна. Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдсан 15 удаагийн арилжаагаар нийлбэр дүнгээр 102 мянган тонн төмрийн баяжмалыг анхны дуудсан үнээс 15-23%-иар өсгөж амжилттай арилжаалсан. Уг арилжаанаас нийтдээ 7,1 сая ам.долларын орлого төвлөрүүллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.