dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Цаганнуур суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Хөвсгөл аймгийн Цаганнуур суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан багийн ''Морогийн ар'' гэх газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 252км, сумын төвөөс хойд 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг аймгийн онцгой байдлын газар 2025.09.18-ны өдрийн 08:40 цагт хүлээн авчээ. 

Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27,73,69 дүгээр ангийн алба хаагчид, Цагааннуур сумын мэргэжлийн анги, Ренчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 22-ны 15:00 цагт бүрэн унтрааж, сумын холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өглөө.  Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 170 га ойн талбай шатсан.

А.НОМИН

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.