dobu.mndobu

Боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдлаа

Боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдлаа

Архангай аймгийн Ихтамир сумын Хөхнуур багт боом өвчний хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тархвар судлал, эмнэл зүй, лабораторийн шинжилгээгээр боом өвчний арьсны хэлбэр(А22.0) болох нь батлагдлаа. Тус иргэн нь энэ сарын 16-нд Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт боом өвчний сэжигтэй тохиолдол гэж оношлогдон тусгаарлагджээ.

Аймгийн ЗӨСТ-ийн хариу арга хэмжээний баг дуудлаганд үйлчилж лабораторийн шинжилгээнд сорьц авч PCR –аар шинжлэхэд шинжилгээгээр эерэг гарсан аж. Үүнтэй холбогдуулан нян судлалын шинжилгээ хийгдэж байна.

Тухайн иргэн Хөхнуур багийн Хатуугийн сайрт энэ сарын 6-наас хойш мал худалдаж авсан иргэний 60 гаруй үхрийг төхөөрөхөд оролцжээ.

Голомтонд аймгийн Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газар, сумын Эрүүл мэндийн төв, малын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.

Ихтамир сумын Засаг даргын 2025 оны А/125 захирамжийн дагуу тухайн бүс нутагт хязгаарлалтын дэглэмийг 2025 оны есдүгээр сарын 17-ноос эхлэн зургаан хоногийн хугацаагаар тогтоож хяналтын пост ажиллуулж байна.

Иргэдийн анхааралд:

  • Голомтот нутаг руу зорчихгүй байх
  • Боомоор өвчилсөн мал болон газрын хөрснөөс хүнд халдварлах тул эдгээр эрсдэлээс сэргийлэх
  • Тодорхой шалтгаангүй үхсэн, өвчилсөн малтай харьцахгүй байх.
  • Үхсэн малын мах, арьс ширийг худалдан борлуулахгүй ашиглахгүй байх
  • Малын хашааны болон шонгийн нүх ухах, газар шорооны ажил хийхдээ бээлий өмсөх
  • Шалтгаан тодорхойгүй мал үхсэн тохиолдолд малын эмчид хандах
  • Малын гаралтай түүхий мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх
  • Үхсэн малыг ил задгай хаяхгүй байх, шатаах устгах
  • Малаа боомын вакцинд хамруулах

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.