dobu.mndobu

Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хөнөөхийг завдсан эмэгтэйд 13 жил, нууц амрагт нь 12 жилийн хорих ял оноожээ

Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хөнөөхийг завдсан эмэгтэйд 13 жил, нууц амрагт нь 12 жилийн хорих ял оноожээ

Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хөнөөхийг завдсан эмэгтэйд 13 жил, нууц амрагт нь 12 жилийн хорих ял оноожээ.

Тодруулбал, Б, О хоёр гэр бүл болоод 17 жил болсон байна. Гэтэл эхнэр О нь Ц гэх эртэй амрагийн харилцаа тогтоосон бөгөөд нөхрийгөө хоёр өдрийн дотор хоёр ч удаа хордуулах гэж үзсэн аж. Улмаар нөхөр нь эмнэлэгт хэвтсэн үед нь сахиж байх үедээ тарианы шингэнд нь юм хольж түүнийг алахыг завдсан гурав дахь үйлдлээ гаргасан байна.

О нь өөрийн нууц амраг Ц-тэй нийлэн нөхөртөө 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр ундаанд нь хулганы хор, 7-ны өдөр архинд нь хүнсний зориулалттай уксус хийж уулгажээ. Хордож эмнэлэгт хүргэгдсэн байх үед нь буюу есдүгээр сарын 11-ний өдөр тарианы шингэнд нь уксус хийж алахыг завдсан аж.

Энэ тухай түүний нууц амраг болох Ц "Бид хоёр үнэхээр бие биедээ хайртай. Нөхрөө нас барахаар надтай хамт амьдарна гэдэг байсан. Тэгээд надаар тийм, тийм зүйл дэлгүүрээс авахуулж, тэр үйлдлийг хийсэн" гэж мэдүүлжээ.

Улмаар шүүхээс тус хоёр иргэнийг бүлэглэж хүн хөнөөхийг завдсан гэж үзэж эмэгтэйд нь 13, эрэгтэйд нь 12 жилийн ял оноосон байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.