0
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Канте” шөнийн цэнгээний газрын гадна өнгөрөгч долоодугаар сарын 19-ний шөнө Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар Д.С-ийн биед халдсан. Тэднийг бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт ирүүлсэн. Улмаар уг саналыг прокурор үндэслэлтэй гэж үзэн Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нарыг яллагдагчаар татаад байгаа юм.
Одоогоор Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хориод буй. Харин Б.Амарсайхан гадаад улс руу зорчсон гэх мэдээлэлтэй байсаар өдийг хүрэв.
Түүнийг өчигдөр (2025.09.22) Тайланд улсаас албадан авчирчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Б.Амарсайханыг албадан авчирсан нь үнэн" гэсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.