0
Монголын бүх ард түмний спортын XVI их наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн гурвын харайлтын төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин Э.Оюундарь 12.67 метрийн амжилт үзүүлж, Монголын хөнгөн атлетикийн гурвын харайлтын төрлөөр “рекорд”-ыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Монгол улс 13 метр харайгчдын эгнээнд нэгдлээ. Энэ тооны ард байсан сайхан аав ээж, гэр бүл, найз нөхөд, үе үеийн багш дасгалжуулагчид,“Үчимбэр” клубийн тамирчид, Монголын үндэсний шигшээ баг, унаган багаас дэмжиж ирсэн Хэнтий нутгийнхандаа чин сэтгэлээсээ талархаж байна. Ямар ч үед бүх зүйл дээр хамт байж энэ бүхнийг бүтээлцэж байгаа дасгалжуулагч М.Жанцандорж, зөвлөх багшаар үргэлж байдаг А.Амгалан багшдаа баярлалаа. Би илүү даруу, илүү хичээнгүй байх болно" гэжээ.
Энэхүү амжилт нь Монголын хөнгөн атлетикийн спортод шинэ хуудсыг нээж, олон залууст урам зориг өгөх түүхэн үйл явдал болов.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.