dobu.mndobu

"Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнасан этгээдүүдийг шалгаж байна

"Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнасан этгээдүүдийг шалгаж байна

Цагдаагийн албанаас энэ оны наймдугаар сард Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант гэх газраас иргэн Б нар нь бусадтай бүлэглэн нэн ховор амьтны жагсаалтад орсон "Цоохор ирвэс"-ийг хууль бусаар агнаж, бусдад зарж борлуулсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-д Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Цоохор ирвэс” нь 22.000.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нугалж тооцон Монгол Улсын Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.