dobu.mndobu

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Малчид, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр /2025.09.24/ ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Энэ сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9…+14 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +15...+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +13...+15 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: 3 градус дулаан, харьцангуй чийг 94 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.