dobu.mndobu

Хөвсгөлийн Тариалан суманд 46 настай эмэгтэй алга болж, эрэн хайж эхэллээ

Хөвсгөлийн Тариалан суманд 46 настай эмэгтэй алга болж, эрэн хайж эхэллээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байжээ.  Есдүгээр сарын 21-ний 15:00-16:00 цагийн орчимд тэдний нэг болох иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн байна. Гэтэл хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь Э сураггүй алга болсон байжээ.

Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Улмаар дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Э /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.