0
Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар Хойд Америкийн аваргын бүсийг хамгаалах ээлжит тулаанаа өнгөрсөн долоодугаар сард хийсэн. Тэрбээр АНУ-ын шилдэг боксчин Галиндотой тулж, илт давуу оноогоор ээлжит ялалтаа байгуулсан юм. Энэ нь түүний дараалсан 13 дахь ялалт байв.
Түүний дараагийн тулааны тов гарчээ.
Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитестэй тулалдах аж.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн боксын рингэнд 25 тулалдахад 21-д нь ялсан амжилттай бол Э.Цэндбаатар нэг ч ялагдалгүй яваа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.