dobu.mndobu

Увс аймгийн Давст суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Увс аймгийн Давст суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Увс аймгийн Давст сумын нутагт өнөөдөр /2025.09.25/ 09:55:58 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тус газар хөдлөлт Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн зүгт 34км, Тэс сумын төвөөс баруун зүгт 52км, Улаангом сумын төвөөс зүүн хойд зүгт 91км зайд болсон аж.

Ташрамд, газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг.

Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.