0

Монгол Улсын иргэн бүрийн нэрийн дансанд 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 175.4 мянган төгрөгийн хуримтлал бүртгэгджээ.
дэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд төрийн өмчит компаниудаас олсон ногдол ашиг, хүүгийн орлогыг Монгол Улсын иргэн бүрт тэнцүү хуваарилж, нэрийн дансанд нь бүртгэсээр байна.
2024 онд хуримтлалын санд нийт 495.6 тэрбум төгрөг төвлөрч, нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилагдсан бол 2025 оны эхний хагас жилд дахин 131.1 тэрбум төгрөг төвлөрч, нэг иргэний дансанд 36.3 мянган төгрөг нэмэгджээ.
Ингэснээр иргэн бүрийн хуримтлалын дансны үлдэгдэл дунджаар 175.4 мянган төгрөг болж өссөн байна. Хуримтлалын сангийн хөрөнгө нь иргэдийн ирээдүйн хэрэглээ, тэтгэврийн хуримтлалд чухал үүрэгтэй гэж үзэж байна.
Нэрийн дансанд бүртгэгдсэн хуримтлалын сангийн бүртгэлийн мэдээллийг иргэд E-Mongolia цахим платформын профайл цэсийн "Чингис Хаан" Үндэсний Баялгийн сан хэсгээс шалгах боломжтой юм.

А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.