0
Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүү алга болсон газраасаа 3км зайд нас барсан байдалтай олджээ.
2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газарт иргэн Ц-ийн хоёр настай хүү П нь алга болсон. Хүүг иргэд болон мэргэжлийн байгууллагынхан нийт найман өдрийн турш хайж, өнөөдөр /2025.09.25/ нас барсан байдалтай олжээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас "Дөнгөж цогцосыг олоод хэргийн газрын хамгаалалт авна. Хэн нэгэн үзлэг дуустал ямар нэг байдлаар хэргийн газарт ойртохгүй. Олдсон гэхээс өөр тоймтой мэдээлэл ирэхгүй байна. Цаашид цогцост задлан шинжилгээ хийж, шинжээч ажиллана, цаг хугацаа зарцуулах ажлууд байгаа" хэмээв.
Өчигдөр /2025.09.24/ хүүгийн ар гэрийнхний зүгээс эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг бичгээр өгсөн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.