0
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан аж. Улмаар иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг энэ сарын 24-ний өдрийн 18:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Д /35 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.