0
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ самар түүж байсан Тосонцэнгэл сумын харьяат дөрвөн иргэний нэг нь алга болсон.
Тодруулбал, Энэ сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн аж. Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 14:40 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Тариалан сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Тосонцэнгэл сумын мэргэжлийн ангийнхан, нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.