dobu.mndobu

Д.Мөнхбаатар: Гал түймэрт амиа алдсан иргэд "Угаарын хийн мэдрэгч авахгүй" гэж гарын үсэг зурсан

Д.Мөнхбаатар: Гал түймэрт амиа алдсан иргэд "Угаарын хийн мэдрэгч авахгүй" гэж гарын үсэг зурсан

Нийслэлийн Онцгой байдлын газраас галлагааны аюулгүй байдал, угаарын хийн асуудлаар өнөөдөр /2025.09.26/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Нийслэлийн хэмжээнд 2025 оны есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг /2025.09.26/ хүртэл угаарын 40 дуудлага ирсэн. Нийт 49 өрх угаарт хордсон 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн. Сүүлийн өдрүүдэд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс таван иргэн угаартаж нас барсан мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээсэн.

Тодруулбал, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт гурван иргэн амь насаа алдсан. Шалтгаан нөхцлийг тодруулахад, Хоёр өрхийн гурван иргэн бороотоо өдрүүдэд яндангаа сугалж, өрхөө бүтээсэн гэх асуудал байгаа. Хоёр иргэн нь гал түймэрт өртөж нас барсан. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гаргаж байгаа мэдээлэлдээ хариуцлагатай байхыг уриалж байна.

Налайх дүүрэгт хоёр иргэн нас барсан. Тухайн айлд угаарын хий мэдрэгчийг суурилуулъя гээд очиход “Бид авахгүй” гээд гарын үсгээ зураад угаарын хий мэдрэгчээ аваагүй юм байна лээ" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.