0

Нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж болон амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг тус тус 1 сая төгрөгөөр нэмлээ.
Тодруулбал, Нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж 2 сая төгрөг байсан юм. Тэгвэл үнийг 1 сая төгрөгөөр нэмж 3 сая төгрөг болголоо.
Мөн амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээ 3 сая 500 мянган төгрөг байсныг 4 сая 500 мянган болгон нэмжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.