0
The MongolZ баг түүхэндээ анх удаа HLTV-ийн чансаагаар дэлхийд нэгдүгээр байрт орлоо.
Тодруулбал, цахим спортын Counter Strike 2 төрлийн дэлхийн чансааг тогтоогч HLTV-ээс 2025 оны есдүгээр сарын 29-ний байдлаарх багуудын чансааг эрэмбэлэн танилцуулжээ. Уг жагсаалтад The MongolZ баг нийт 896 оноотойгоор Францын Vitality багийг давж, дэлхийд нэгдүгээрт бичигдсэн байна.
Үүнд дэлхийн цомын тэмцээнд аваргалсан, BLAST Bounty болон FISSURE Playground 2 тэмцээнд дэд байрт шалгарсан зэрэг амжилтууд нь нөлөөлжээ.
Багуудын чансааг долоо хоног бүр шинэчлэн гаргадаг бөгөөд Vitality баг энэ оны дөрөвдүгээр сараас хойш жагсаалтын эхний байраас хөдлөөгүй байсан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.