dobu.mndobu

Ослын улмаас 8 сартай хүүхэд энджээ

Ослын улмаас 8 сартай хүүхэд энджээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 29-ний өдрийн 16 цаг 50 минутад “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад, урьдчилсан байдлаар "Toyota prius" маркийн автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан 8 сартай хүүхэд нас барж, 4, 6 настай хоёр хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон аж.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг зориулалтын дагуу ашиглах, ядарсан болон нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.