0
Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 13 настай охиныг хонь хариулж явахад нь биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж амь насыг нь хохироосон хэрэг гарсан юм.
Улмаар тус хэргийг үйлдсэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулан, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэл прокурорын газарт хүргүүлж шийдвэрлэсэн.
Тус хэргийг Хөвсгөл аймгийн Эрүүгийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шүүгдэгч Б-д бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.