0
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 284 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ самар түүхээр явсан гурван иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусан. Улмаар иргэн Д /35 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 24-ний өдрийн 18:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байдаг.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, нас барсан байдалтай байсныг өнөөдөр /2025.10.01/ 10:30 цагт олжээ. Улмаар тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.