dobu.mndobu

ТАНИЛЦ: Б.Энхбаярын томилгоог УИХ-д хэзээ танилцуулахыг ТЭД ШИЙДНЭ

ТАНИЛЦ: Б.Энхбаярын томилгоог УИХ-д хэзээ танилцуулахыг ТЭД ШИЙДНЭ

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилохоор болсноо зарласан билээ.

Тодруулбал, тэрбээр өнгөрөгч есдүгээр сарын 30-нд хэвлэлийн хурал хийж, "Монгол Улсын Ерөнхий сайд би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа ард түмэндээ хандан мэдэгдэж байна. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд энэ томилгоог хийж байна" хэмээн хэлсэн юм. Үүнийхээ дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулсан. Улмаар аравдугаар сарын 1-нд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох саналаа УИХ-д хүргүүлсэн юм. Хуулийн дагуу энэ асуудлыг УИХ-ын хэлэлцэх асуудлын тов, дараалалд оруулах ёстой. Ингэснээр Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, гишүүдийн санал хураахгүйгээр тангараг өргүүлэх юм. 

Үндсэндээ, Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар танилцуулж, тангараг өргүүлбэл тэр сайд болно. Гэвч одоог хүртэл хэзээ танилцуулах нь тодорхойгүй байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл тогтоодог. Тэгвэл уг зөвлөлийн бүрэлдэхүүнд хэн хэн багтдаг талаар хүргэе.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн:

1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
2. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа
3. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж
4. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ
5. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
6. УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, эсвэл зөвлөлийн аль нэг гишүүн
7. УИХ-д суудалтай Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, эсвэл эвслийн аль нэг гишүүн
8. УИХ-д суудалтай Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар, эсвэл намын аль нэг гишүүн
9. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж
10. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
11. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен
12. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг
13. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир
14. УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг
15. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар
16. УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа
17. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж
18. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа
19. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Э.Болормаа
20. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Алдаржавхлан
21. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр
22. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан
23. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу
24. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.