dobu.mndobu

Зүй нь даргаасаа эхлээд сэжиглэгдэж байгаа УИХ нь тарж, Засгийн газар нь шалгах ёстой 

Зүй нь даргаасаа эхлээд сэжиглэгдэж байгаа УИХ нь тарж, Засгийн газар нь шалгах ёстой 

Ууган нам зуны сүүл сараас намрын дунд сар хүртэл дундаа зодолдлоо, энэ зодоон ирэх сарын 15-ны өдөр хүртэл лавтай үргэлжилж, цаашдаа ч байх төлөвтэй. Сүүлдээ төрийн ажил ч гацаж эхэллээ.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын гишүүнийхээ албан бланк дээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлж байгаа нь зодооны нэг өрнөл хэсэг бололтой. Үүний цаана ямар нэг бүлэглэлийн хатгаас байгаа болов уу. Тэгвэл ийм нөхцөлд Засгийн газар огцорсноор асуудал шийдэгдэхгүй.

Өрнөж байгаа үйл явдлаас харахаар олон жил нууц байдалд өрнөж байсан нүүрсний хулгай, авлигын асуудал л бий. Гэтэл нүүрсний хулгай ярихаар Засгийн газраа огцруулах гарын үсэг цуглуулах нь хачирхалтай. Энэ Засгийн газарт хэн гээч нүүрсний хулгайч байгаа юм гэх асуулт гарч ирнэ.

Зүй нь, эсрэгээрээ УИХ-ын даргаасаа эхлээд нүүрсний хулгайчид бодитоор сэжиглэгдэж байгаа нөхөд олон бий. Тэгэхээр Засгийн газраа огцруулж хулгайтай тэмцэх биш, даргаасаа эхлээд сэжигтнээр тодорсон УИХ-аа тарааж байгаад Засгийн газар нь нүүрснийхээ хулгайчтай тэмцэх ёстой. Засгийн газар нь огцорчихоор хэн тэмцэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нүүрсний хулгайтай тэмцэх эрх нь Засгийн газарт бүрэн бий. Шүүх, цагдаа гээд бүхий л хууль хүчний байгууллагын дарга нарыг Засгийн газар томилдог. Одоо эд нарынхаа ажлыг хийлгэж, нүүрсний хулгайч нарынхаа нэрсийг зарлаач” хэмээн шахаж байсан. Мөн тэрбээр “Хамгийн том хулгайч нар чинь парламентад сууж байна” хэмээсэн нь тийм ч тэнэж одсон үг биш гэдэг нь өдрөөс өдөрт батлагдаж байна. 

Магадгүй нүүрсний хулгай ярихаар засгийг огцруулна гэж байгаагийн цаана УИХ-д нүүрсний хулгайн бүлэглэл бодитоор байна гэсэн үг.

Одоо тэгэхээр хулгайгаа илэрчих вий гэж айж хэн нэгнээр Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байхаар УИХ нь хуралдаад ард түмнийхээ нүдэн дээр тарчхаад шалгуулчих хэрэгтэй. Энэ л ард түмний төлөөллийн байгууллагын шударга зарчим биз дээ.

Яагаад гэхээр ах намд үүссэн энэ нөхцөл байдал улмаар төрийн ажилд халдварлаж, зарим үед бүлэглэл шийдвэр гаргах түвшинд хүртэл бойкот хийж байна. Эцэст нь үүний лайг ард түмэн л үүрнэ.

Засгийн газар огцроход нүүрсний хулгайч нар амиа хоохойлж үлдээд ард түмэн л хохирно.

Харин УИХ тарахад түмэн олон яаран өлсөхгүй. Ард түмний төлөөллийн байгууллага ард түмнээ бодох болсон. УИХ-аар томоохон шийдвэрүүд, хууль тогтоомж өдөр тутам гараад байдаггүй. Харин Засгийн газарт өрх айлын ус түлш, цахилгаанаас эхлээд шийдвэр гарган, гүйцэтгэх шаардлага цаг тутамд тохиолдоно.    

Их Мэдэгч

 

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.