dobu.mndobu

Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгуулах арга хэмжээ авчээ

Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгуулах арга хэмжээ авчээ

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М...” ХХК-д төлөвлөгөөт бус шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар 51 нэр төрлийн 877,9 кг, 1264 ширхэг нийт 5,177,600 төгрөгийн үнэ бүхий гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго стандартын шаардлага хангахгүй, хэрэглэх дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус агуулахад хадгалж байсныг илрүүлсэн байна.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн тухайн бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар Орон нутгийн дэргэдэх устгалын комисст шилжүүлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.