dobu.mndobu

Улсын арслан Э.Батмагнайд дэслэгч цол олгожээ

Улсын арслан Э.Батмагнайд дэслэгч цол олгожээ

“Алдар” спорт хорооны хичээлийн жилийн нээлт өчигдөр (2025.10.06) болжээ. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2025 онд спортын өндөр амжилт гаргасан алба хаагчдад орон сууцны батламж, мөнгөн урамшуулал, салбарын шагнал, мөн цэргийн цол гардуулав.

Тухайлбал, энэ жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлж Улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх Э.Батмагнайд дэслэгч цол олгожээ.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Алдар" спорт хорооны тамирчдад баяр хүргэж, Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж буйгаа онцлов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.