dobu.mndobu

Сэрэмжлүүлэг: Богдхан ууланд буга хүн рүү дайрах тохиолдол олон гарах болжээ

Сэрэмжлүүлэг: Богдхан ууланд буга хүн рүү дайрах тохиолдол олон гарах болжээ

Сүүлийн өдрүүдэд "Буга хүнрүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон ирж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 

Жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг байна. Энэ үед эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтадруу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг байдаг аж.

Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аялалын зам, маршрутаар явах мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.