dobu.mndobu

“Нийт шүүгчдийн III чуулган 2025” Төрийн ордонд эхэллээ

“Нийт шүүгчдийн III чуулган 2025” Төрийн ордонд эхэллээ

Нийт шүүгчдийн III чуулган өнөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэхүү чуулганд МУ-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож нээлтийн үг хэллээ.

Чуулганыг Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн нээсний дараа оролцогчид чуулганы хуралдаан даргалагчаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт, дэд даргалагчаар Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг нарыг сонгов. Чуулганд 75 шүүхээс 516 шүүгч цахим болон танхимаар оролцож байна.

Энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах талаар, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах зэрэг дөрвөн үндсэн агуулгын хүрээнд илтгэл тавьж, хэлэлцэх юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.