dobu.mndobu

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-11

Охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна

2011 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей 10-р сарын 11-ний өдрийг Олон улсын охидын өдөр болгон тэмдэглэж байхаар албан ёсоор тунхагласан. Тэр цагаас хойш 10-р сарын 11-ний өдрийг залуу охидод тулгарч буй тэгш бус байдалд анхаарал хандуулах, жендэрийн тэгш байдлын төлөөх ололт амжилт, ахиц дэвшлийг тэмдэглэх зорилгоор дэлхий даяар тэмдэглэж иржээ.

Тэсвэр хатуужил, бүтээлч санаа, манлайллаараа аливаа сорилт бэрхшээлийг даван туулж буй монгол охидоор бид ихэд бахархаж байна. Охидын сурч боловсрох, хөгжих, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зэрэг эрхийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын тууштай хүчин чармайлтыг бид өндрөөр үнэлж буйгаа цохон тэмдэглэж байна.

Гэсэн хэдий ч Монгол Улсад хүүхдийн эсрэг, ялангуяа охидын эсрэг хүчирхийлэл түгээмэл байгаад, тэр дундаа хүүхдүүд гэр бүл, сургууль, олон нийт, цахим орчинд үл хайхрах байдал, бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл, мөлжлөгт өртөж байгаад бид ихээхэн санаа зовниж байна.

Тухайлбал, 15 хүртэлх насны хүүхдүүдийн 49 хувь нь гэр бүлийн орчинд хатуу ширүүн шийтгэлийг амсдаг болохыг НҮБ-ын  судалгаа харуулсан. Түүнчлэн, интернэтийн хүртээмж нэмэгдэж буйтай холбогдуулан цахим орчинд хүүхдүүд сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, зохисгүй контентод өртөхөөс гадна тэдний итгэлийг олох замаар зүй бус харьцаанд урхидах, ашиглах зэрэг аюулд өртөх нь нэмэгдэж байна. Мөн монгол эмэгтэйчүүдийн 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн халдлагад өртсөн бөгөөд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь гэр бүлийн ойрын хүрээний хүн байсныг НҮБ-ын судалгаа харуулсан.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.