dobu.mndobu

Онцгой байдлын алба хаагчид автобустайгаа осолджээ

Онцгой байдлын алба хаагчид автобустайгаа осолджээ

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын алба хаагчид зам тээврийн осолд орж, зургаан хүн гэмтжээ. 

Тодруулбал, бүсийн сургалтад оролцохоор явж байсан алба хаагчдын зорчиж явсан том оврын автобус Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт осолджээ.

Ослын улмаас зургаан хүн гэмтэж, нэг хүн автобусны эд ангид хавчуулагдсан аж. Гэмтсэн алба хаагчдыг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байна. Төмөр хийцэд хавчуулагдсан алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа учраас нисдэг тэргээр нийслэлд хүргэхээр болжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.