0
“102 Police” аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгох журам энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авна. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгох аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.