0
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас 197 сая 713 мянга 545 төгрөгөөр ургамлын тос худалдан авах тендер зарласан байна.
Тодруулбал, аравдугаар сарын 17-нд тухайн тендерийг зарлаж, арваннэгдүгээр сарын 18-ныг хүртэл материал хүлээж авахаар заажээ. Ингэхдээ тос худалдан авах мөнгийг өөрийн хөрөнгөөс гаргана гэсэн байна.
Худалдан авах тосны тухайд,
-0,4 литрийн савлагаатай, бор шаргал өнгөтэй, өвөрмөц амт, үнэргүй гүнжидийн тос 634 ширхгийг,
-1 литрийн савлагаатай, шар өнгөтэй, өвөрмөц амт, үнэргүй ургамлын тос 15,800 литрийг,
-1 литрийн савлагаатай, оливын тос 442 литрийг,
-5 литрийн савлагаатай, шар өнгөтэй, өвөрмөц амт, үнэргүй ургамлын тос 600 ширхгийг авахаар тусгажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.