dobu.mndobu

Өнөөдөр УИХ-ын чуулгангүй, байнгын хороод хуралдана

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-23

Өнөөдөр УИХ-ын чуулгангүй, байнгын хороод хуралдана

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргадаг билээ. Үүнээс энэ долоо хоногийн тов дарааллыг харахад өнөөдөр буюу аравдугаар сарын 23-ны Пүрэв гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахгүй.

Харин дөрвөн байнгын хороо, нэг дэд хороо хуралдах товтой байна. 

Тодруулбал, 

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан "Их Эзэн Чингис хаан" танхимд 09:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар,

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэнэ.

Хууль зүйн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 11:00 цагаас хуралдана. Хуралдаанаар,

Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан,

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэнэ.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд 13:30 цагаас хуралдана. Хуралдаанаар,

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэнэ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 15:30 цагаас хуралдана. Хуралдаанаар,

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./

Байнгын хорооны тогтоолын төсөл /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ хэлэлцэнэ.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо “Их Эзэн Чингис хаан” танхимд 16:30 цагаас хуралдана. Хуралдаанаар,

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэх товтой байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.