0

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэж, Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн.
Тэрбээр өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрч, шалгуулна гэдгээ цахим хуудсаараа мэдэгдэж байв. Гэвч түүнд ямар хариуцлага тооцох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм.
Тэгвэл ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмарын мэдээлснээр, Н.Өсөхбаярын гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.