0

Өнөөдрийн /2025.10.28/ 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн Улаанбаатар хотын бүх шатахуун түгээх станцад АИ-92 автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгож эхэлнэ.
Өнөөдөр өглөөний байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт 55 вагон АИ-92 автобензин байршиж байна.
Улаанбаатар хотод:
Хот дотор – 5 вагон
Толгойт өртөөнд буулгахаар ирсэн – 19 вагон
Аршаант өртөөнд – 6 вагон
Нийтдээ 30 вагон буюу 3,000 тонн АИ-92 бензин Улаанбаатар хотын хэрэгцээнд хүргэгдэхээр байна.
Орон нутагт:
Дархан хотод – 5 вагон
Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн – 20 вагон, үүнээс
Эрдэнэт хот руу – 10 вагон
Сайншанд хот руу – 5 вагон хүргэгдэнэ.
Мөн өнөөдөр 16:00 цагт ОХУ-ын Наушкийн өртөөнөөс 36 вагон АИ-92 автобензин, 29 вагон дизель түлш буюу нийт 65 вагон шатахуун хөдөлж, шөнөдөө Сүхбаатар боомтоор орж ирэхээр байна.
Иймд Улаанбаатар хотын түгжрэл дунд шатахуун түгээх станцуудыг цэнэглэхээр зорчиж буй түгээлтийн автомашинд зай тавьж, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хамтран ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас хүслээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.