0

Эмч, багш нарын цалин тэтгэврийг нэмэхтэй холбоотойгоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хасах санал гарсан талаар УИХ-ын гишүүд ярьсан билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "МАН-ынхан галзуурсан байх. Эд нар эрүүл ухаанаа алдсан. Гурван сонгууль дараалж эрх барьсан учир...
Эхлээд ахмадын тэтгэвэрт гарах тэтгэмжийг хасна гэсэн. Дараа нь хүүхдийн мөнгө хасна гэв. Гэтэл зөвхөн он дамжиж төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөв 805 тэрбум. Энэ бол МАН-ын сайд нарын авилга шүү дээ. Эцэстээ хүүхдийн мөнгө хасна гэнэ үү, харин ч нэмэх ёстой. Төсөвт өртгөө нэмж авилга авдгаа больчих. Тэгээд л ахмадын тэтгэвэр тэтгэмж, эмч, багш, төрийн тусгай албан хаагчдын цалинг нэмэхэд ямар ч асуудалгүй" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.