0

Иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1А, Ү:24, Х:18 чиглэлд шинээр автобусны зогсоол нэмжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 19, 27 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор М:1А “5 шар-Мөнгөн завьяа” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж М:1А “Ханын материалын комбинат-Мөнгөн завьяа” чиглэл болгон шинэчилжээ.
Мөн Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Х:18 “Улаанбаатар Тэнгэр плаза-Багахангай цагдаагийн пост хойд, Бор үзүүр дундын зогсоолуудыг нэмж өөрчлөлт оруулсан байна.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Y:24 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн замналд Зоорь-1, Зоорь зогсоолуудыг нэмжээ.
Эдгээр чиглэлийн үйлчилгээг маргаашаас буюу аравдугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлэх аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.