0

Засгийн газрын өнөөдрийн (2025.10.29) ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн. Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн билээ.
Үргэлжлүүлэн дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Тодруулбал,
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл,
-Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацаа, хүнсний хангамжийн хэмжээ, хилийн нэмэгдэл олгох журам батлах тухай /Засгийн газрын тогтооын хавсралтад өөрчлөлт оруулах тухай/
-“Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр/
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Нийслэлийн хэмжээнд 2025-2028 онд барьж ашиглалтад оруулах орон сууцны бүтээн байгуулалтын явцын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.