dobu.mndobu

Ч.Хүрэлбаатар: Эхлээд аль аль талтай нь сайхан ярилцаадахъя

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-29

Ч.Хүрэлбаатар: Эхлээд аль аль талтай нь сайхан ярилцаадахъя

МАН-ын Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, талуудыг эвлэрүүлэх Ажлын хэсэг байгуулахаар болсон. Уг Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахалж ажиллаж буй.

Үүнтэй холбоотойгоор тэрбээр хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар нэлээд ярилцсан. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурал өргөтгөсөн хэлбэрээр явсан. Удирдах зөвлөлийн гишүүдээс гадна манай намын дарга байсан хүмүүс хуралд оролцсон гэсэн үг.

Ерөнхийдөө одоогийн нөхцөл байдлыг дүгнээд, хуваагдчихсан байгаа хүмүүстэй уулзаж, яриа хэлцэл хийх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар миний бие өчигдөр орой хүртэл ажилласан. Хоёр хуваагдчихсан байгаа хүмүүс тус тусдаа хурлаа хийж байгаа. Нэгийнх нь хурал хараахан дуусаагүй байх шиг байна. Хүлээгээд сууж байна.

Хэлэлцээрийн хүрээнд юу ярих гэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байх шиг байна. Онцолж нэг зүйлийг хэлье. Энэ Ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Давж болохгүй шугам гэж бий. Үүний нэг нь хууль. Хуулийг давж хэлэлцдэг, ярьдаг зүйл хаана ч байхгүй. Хуулийн асуудал бол тусдаа. Хууль шүүхээр явах асуудал хуулийнхаа дагуу шийдэгдэнэ.

Мөн Ажлын хэсэг төрийн хэрэгт оролцохгүй. Гишгэж болохгүй хоёр дахь ажил бол энэ.

Эхлээд хоёр талд гараад суучихсан байгаа МАН-аас сонгогдсон гишүүдийг нэг болгож, төрийн ажлаа хамтдаа ярьдаг байдлыг бий болгохын төлөө ажиллана.

Аль аль талтай нь сайхан ярилцаадахъя. Дараа нь ойлголцох талаас нь ярина.

Өөр хоорондын ширээ сандлын асуудлаас илүүтэйгээр улс орныхоо эрх ашгийг харж, аль аль талд байгаа хүмүүс нь эв зүйгээ олоод нэгдчих байх гэж итгэж байна” гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.