dobu.mndobu

Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж цээжин тус газарт нь хутгалжээ

Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж цээжин тус газарт нь хутгалжээ

Энэ оны эхний есөн сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт эмэгтэй Э нь нийтийн байранд эрэгтэй О-той хамт архидан согтуурч, маргалдан эмэгтэй Э нь эрэгтэй О-гийн цээжин тус газарт хутгалж бие махбодод нь хохирол учруулжээ.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нь дийлэнхдээ иргэд согтуурсан үедээ эсхүл ялихгүй зүйлээс үл ойлголцож маргалдсаны улмаас өөрийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулдаг аж.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.