0

Иргэн Ц.Батболд нийтийн өргөдлийг хүлээн авах “D.Parliament.mn” цахим платформд УИХ-ын гишүүдэд олгодог тэтгэмжийг цуцлах тухай саналыг гаргасан билээ. Түүний эл саналыг 100,467 хүн дэмжиж, гарын үсэг зурсан юм. Улмаар уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж, хуулийн төсөл санаачлахаар болсон.
Энэ хүрээнд өнөөдөр (2025.11.04) 11:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.
Тодруулбал, Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт зааснаар “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” хэмээн заасан байдаг. Эл заалтыг хүчингүй болгохыг иргэд дэмжээд байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.