0

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 12:04 цагт хүлээн авчээ.
Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Bongo- 3” загварын бага оврын ачааны автомашин, иргэн Ж-гийн “Vellfire” загварын суудлын автомашинтай мөргөлдөж ачааны автомашинд зорчиж явсан Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харьяат иргэн 18 настай, эрэгтэй Б-ийн хоёр хөл автомашины бүхээгт хавчуулагдан гэмтсэн байжээ. Улмаар алба хаагчид ажиллаж эсэн мэнд гарган Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.