0
Арваннэгдүгээр сарын 27-ны шөнийн 22:00-07:00 цагийн байдлаар БГД-ийн нийтийн эзэмшлийн 66 км буюу 834000 ам.метр төв магистрал авто зам болон туслах замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж 26 тонн давс, 3.5 тонн бодис цацжээ.
Зам талбайн цэвэрлэгээ хариуцсан найман байгууллагын найман инженер техникийн ажилтан, 97 зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч явган замын зорчих хэсгийн цас цэвэрлэх зориулалттай есөн бичил гар төхөөрөмж, 27 машин, механизмаар авто замын нуухны цэвэрлэгээ болон явган замын цэвэрлэгээг хийж байна.
Цэвэрлэгээнээс гарсан 207.3 тонн хар цасыг 49 рейсээр төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажиллалаа. 619 тонн давс, 461.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.