dobu.mndobu

Ч.Ундрам: Тамирчид буудлын үүдэнд хоноогүй, амарч байсан үеийн зургийг олон нийтийн сүлжээнд тавигдсан

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-04

Ч.Ундрам: Тамирчид буудлын үүдэнд хоноогүй, амарч байсан үеийн зургийг олон нийтийн сүлжээнд тавигдсан

"Бахрейн-2025" Азийн залуучуудын наадамд Монгол Улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч оролцсон. Харамсалтай нь эх орноо төлөөлж оролцож буй эдгээр өсвөрийн тамирчдад тэмцээний зардал, санхүүжилтийг шийдэж өгөөгүй учир тамирчид зочид буудлын үүдний хэсэгт хаа таарсан газраа хоног төөрүүлж байгааг багийн дасгалжуулагч, МУГТ Г.Отгонцэцэг илчилж, шүгэл үлээн цахим хуудаснаа нийтэлсэн билээ.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Ундрам тайлбар өглөө. 

Тэрбээр "Үндэсний олимпын хороо энэ асуудлаар мэдэгдэл гаргасан байна лээ. Тухайн тамирчдын холбоо өөрсдөө зочид буудлаа захиалдаг. Нислэг нь үүрээр буугаад, буудалд орох цагаа хүлээж байсан юм билээ. Дэлхий нийтийн жишгээр үдээс хойш 14.00 цагт зочид буудлууд зочдоо оруулдаг. Гэхдээ тухайн холбоо нь зочид буудалтайгаа ярилцаад 06.00 цагаас оруулахаар болсон.

Тэр хооронд тамирчид амарч байсан үеийн зургийг олон нийтийн сүлжээнд тавьжээ. Олимпын хорооноос тухайн тамирчдад тодорхой хэмжээний санхүүжилт олгосон юм. Яамнаас нийт 26 төрлийн тив, дэлхийн уралдаанд холбоонуудтай гэрээ байгуулж санхүүжилт олгодог.

Эдгээрийн дунд Монголын Жүдогийн бөхийн холбоо бий. Энэ онд тус холбоонд 700 орчим сая төгрөгийн санхүүжилт өгсөн. Бид тамирчдыг  Спортын төв ордонд бэлтгэл хийх боломжоор хангадаг. Холбоо тухайн мөнгөө гэрээнд заасны дагуу тамирчдадаа тэмцээнд явуулах уу, бэлтгэлд нь зарцуулах уу, дасгалжуулагчийн цалинд өгөх үү гэдгээ шийддэг. 

Тамирчдад дэмжлэг маш их хэрэгтэй байна. УИХ олонхоороо шийдвэр гаргаж, төсөв баталдаг. Өнгөрсөн зун төсөв тодотгосон. Хамгийн их хасуулсан салбаруудын нэг нь спорт. Ганцхан надаас биш, шийдвэр гаргадаг УИХ-ын гишүүдээс асуух хэрэгтэй” гэв.          

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.