dobu.mndobu

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-04

Чингэлтэй дүүрэг ангилан ялгасан хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах төвлөрсөн байгууламжтай боллоо

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Эко Хаб” тогтвортой хог хаягдлын төвлөрсөн байгууламж өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Уг төв нь өдөрт 150 тонн ангилан ялгасан хог хаягдлыг хүлээн авч, дахин боловсруулах үйлдвэрүүд рүү шууд нийлүүлэх хүчин чадалтай юм. Европын санхүүжилтээр хэрэгжиж буй “Эко Хаб” төсөл нь хуванцар, цаас, шил, лааз зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулж, шахаж бэлтгэн цаашдын боловсруулах сүлжээнд нийлүүлнэ.

Ингэснээр хогийн цэг рүү очиж булагдах хог хаягдлын хэмжээг бууруулж, тойрог эдийн засгийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэх цогц экосистем бүхий төв. Нэг дүүрэг өдөрт дунджаар 300–350 тонн хог хаягдлыг хогийн цэг рүү ачуулдаг тул Эко Хаб нь гурван дүүргээс өдөрт 150 тонн ангилсан хог хаягдлыг хүлээн авах замаар хогийн цэгийн ачааллыг бууруулж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Тус төв нь хог ангилан ялгаж, дахин боловсруулалтад нийлүүлэхээс гадна иргэдийг хог хаягдлаа ангилж хэвших дадлыг төлөвшүүлэх зорилгоор урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тодруулбал, гар утасны аппликейшн ашиглан ангилсан хог хаягдлаа төвд тушаах бүртээ оноо цуглуулах, их хэмжээний хог тээвэрлүүлэх захиалга өгөх боломжийг бүрдүүлээд байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.