dobu.mndobu

Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд оролцож долоодугаар байр эзлэв

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-04

Б.Мөнхзаяа Бээжингийн марафонд оролцож долоодугаар байр эзлэв

БНХАУ-ын Бээжинд болсон марафонд Монголын шилдэг марафончид оролцлоо. “Beijing Marathon-2025” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа 42 км 195 м зайг 2:229:46 цагийн хугацаанд туулсан амжилтаар долоодугаар байр эзэллээ. Тэрээр энэ улирлын дээд амжилтаа үзүүлжээ.

Б.Мөнхзаяа 2024 онд БНХАУ-ын Хөх хотод болсон олон улсын марафон гүйлтийн тэмцээнд түрүүлж, мөн Шанхай хотноо зохион байгуулагдсан олон улсын уралдаанд шулуун замын 10 километрийн зайд 33:31 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарч байв.

Энэ жилийн “Beijing Marathon-2025” тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн тамирчдаас спортын мастер О.Нацагдорж 42км 195м буюу бүтэн марафон гүйлтэд 2:16:30 цагийн амжилттай гүйж хувийн рекордоо тогтоожээ. Тэрээр энэ амжилтаараа марафон гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан байна.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.