dobu.mndobu

Орон нутагт дизель түлш 3,321 төгрөг болж өсжээ

Орон нутагт дизель түлш 3,321 төгрөг болж өсжээ

Нийслэлд энэ сарын 3-ны байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.1 хувиар өссөн бол өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурчээ. Тодруулбал, Хонины ястай мах 0.3 хувиар буурч 16,641 төгрөг, үхрийн ястай мах 0,4 хувиар буурч 20,746 төгрөг, төмс 2,2 хувиар буурч 2,462 төгрөг болжээ. Харин ямааны ястай мах 0,4 хувиар өсөж 12,792 төгрөг, өндөг 0,6 хувиар өсөж 619 төгрөг болжээ. 

бичвэр нарын зураг байж магад

Тэгвэл аймгийн төвүүдэд хонины мах 0,2 хувиар өсөж 13,447 төгрөг, үхрийн мах 0,7 хувиар өсөж 17,658 төгрөг, ямааны мах 2,1 хувиар өсөж 11,838 төгрөг, нэгдүгээр гурил 0,7 хувиар өсөж 2,750 төгрөг, задгай сүү нэг литр нь 1,5 хувиар өсөж 4,272 төгрөг, дизель түлш 2,2 хувиар өсөж 3,321 төгрөг болж өсжээ. Харин цагаан будааны үнэ 4,093 болж буурсан байна.

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.