dobu.mndobu

Сугалаанд оролцож, 15 сая гаруй төгрөг залилуулжээ

Сугалаанд оролцож, 15 сая гаруй төгрөг залилуулжээ

Цахим орчинд явагдаж буй “Лайв сугалаа”-нд оролцож, иргэд бусдад залилуулсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэж байгаа аж.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд сугалаанд их хэмжээний мөнгө хожиж байгаа мэтээр иргэдэд итгүүлж, тэднийг төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч байна.

Тухайлбал, өчигдөр /2025.11.04/ шууд дамжуулалт үзэж, сугалаанд оролцон мөнгөө шилжүүлж залилуулсан гэх гурван гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж нийт хохирол 15,650,520 төгрөгийн хохирол учирчээ.

Иймд иргэд Та бүхэн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч, “Эд мөнгөний хонжвор сугалаа”-тай холбоотой үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хүн, хуулийн этгээдийн зохион байгуулж буй сугалаанд оролцохыг анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.