0

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж, иргэдэд ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Аман Авто Транс” ХХК, “Цэнгэл Транс” ХХК-иас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар ХХ02 дугаартай “Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий сум” чиглэлд иргэдэд үйлчлэхээр бэлтгэл хангаад байна.
Баян-өлгий аймгаас долоо хоног бүрийн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гаргуудад 15:00 цагаас, Улаанбаатар хотоос долоо хоног бүрийн Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гаргуудад 21:10 цагаас хөдөлнө.
VIP автобусны онцлог нь суудал нь 45 градус налах түшлэгтэй, хөл амраагчтай, зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил, гар утасны цэцэглэгч, 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй. Мөн зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай юм.
Үнийн хувьд том хүн 200 мянган төгрөг, хүүхэд 100 мянган төгрөгөөр зорчих аж.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.